Э.Содномпилжээ 245 кг шахаж, паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ
Токиогийн паралимпын наадамд хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөж байгаа юм.
Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ.
Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.