Паралимпын аварга Э.Содномпилжээгийн тухай сонирхолтой баримтууд

Өнөөдөр /2021.08.30/ МУГТ Э.Содномпилжээ 245 кг шахаж, паралимпын аварга боллоо. Дэлхийн дээд амжилтыг хоёр дах удаагаа ийнхүү эвдэж буй түүний тухай товч танилцуулъя.

Э.Содномпилжээ нь 1985 оны наймдугаар сарын 24-нд Эрдэнэт хотод төржээ. Ээж, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороонд ажиллаж байна.

 

1998 оноос жүдо бөхийн дугуйланд бэлтгэл хийж спортын анхны гараагаа эхлүүлжээ.

Түүний томоохон амжилтуудаас дурдвал,

ДАШТ-д долоодугаар байрт шалгарч “Рио-2016” паралимпын наадамд оролцох эрх авч, паралимпын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртжээ.

2017 онд  олон улсын тэмцээн уралдаанд нийт 14 удаа оролцоход 12 алт, хоёр мөнгөн медаль авсан байна.

“Жакарта-2018” Азийн наадамд өөрийн Ази тивийн дээд амжилтыг дахин шинэчилэв.

 

2019 онд АНЭУ-ын Дубай хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн.  Мөн Японы Токио хотод хотод болсон ДАШТ-д кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ.

Мөн УАШТ-дээ 83 кг-ын жинд дээд амжилт тогтоож, 97 кг-ын жинд Монгол Улсын бүх жингийн дээд амжилт тогтоож байв.

2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments