Хууль бусаар агнасан 135 тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Булган аймгийн Сайхан сумын 6-р багийн Ганцын даваанаас Сайхан сумын ЗДТГазрын Байгаль эргүүл шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Байгаль орчны байцаагч Х.Эрдэнэбат, мэргэжилтэн М.Сундуй, жолооч Б.Орхон нар хориотой ан 135-н ширхэг тарвагыг агнасан дамжин өнгөрсөн зөрчлийг илрүүлжээ.

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон.

Хууль бусаар тарвага агнавал:

Монгол улсын “Зөрчлийн тухай хууль”-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300.000, аж, ахуй нэгжийг 3.000.000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200.000, эрийг 170.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулна.
Эх Сурвалж: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *