Маргааш буюу 9-р сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй
Маргааш буюу есдүгээр сарын нэгэнд 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлнэ.
Өмнө нь цар тахалгүй, энгийн үед жил бүрийн энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж сургуулийн захиргаа, багш нар сурагчдаа ёслол төгөлдөр угтан авдаг уламжлалтай байсан билээ.
Тэгвэл энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж хичээлийн шинэ жилийн нээлт болохгүй гэдгийг БШУЯ-ны албан ёсны эх сурвалж мэдээллээ.
Мөн маргааш Монгол эх хэлний баярын өдөр учир эх хэлний танин мэдэхүйн хичээлийг сурагчдад орох эсэхийг тухайн сургуулийн захиргаа шийдвэрлэх юм байна.