Явган зорчигч зам тээврийн осолд өртөх тохиолдол ихэсжээ

Өчигдөр /2021.08.30/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 399 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага ирсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтэж, орон нутагт хүн гэмтсэн осол зөрчил бүртгэгдээгүй.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:
Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-6
  • Зорчигч-5

Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -7
  • Гурван автомашин мөргөлдөж-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 56 зөрчил илрүүлснээс нийслэлд 53 орон нутагт 3 зөрчлийг таслан зогсоож учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллав.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, явган зорчигч зам тээврийн осолд өртөх тохиолдол ихэсжээ. Иймд жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч дүрмээ баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой, боловсрон оролцох шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *