“2021-2022 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлийг олгоно”

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

2021-2022 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлийг олгоно. Ингэхдээ их, дээд сургуулийн 2,3,4 дүгээр курст суралцаж байгаа, өмнө нь зээл авч байсан оюутнуудад үргэлжлүүлэн олгох юм. Цаашид тэргүүлэх чиглэлийн 72 мэргэжлээр суралцах оюутнуудад энэ зээлийг олгоно.

 

2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Боловсролын зээлийн сангаас нийт оюутны 11 хувь нь зээл авдаг байна. Шинээр зээл авах 6146 оюутан байгаа ба өмнөх журмын дагуу хэвийн олгоно.

Боловсролын зээлээс дотоодод 10200 хүүхэд, гадаадад 323 хүүхэд, буцалтгүй зээлд 18 мянган оюутан хамрагддаг. Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын шилдэг их дээд сургуульд сурдаг, хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдийн төлбөрийг төлөхгүй гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн.

2003-2004  оны хичээлийн жилээс өмнөх төгсөгч зээлээс бүрэн чөлөөлөгдсөн. Мөн 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө төгссөн 2.8 болон түүнээс дээш дүнтэй, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш үр бүтээлтэй ажиллаж байгаа бол зээлээс чөлөөлөгдөнө. Хэрвээ энэ нөхцөл хангаагүй бол зээлээ эргүүлэн төлөх журамтай.

2021-2022 оны хичээлийн жилд Дэлхийн шилдэг сургуулиудад ЭЕШ-ын өндөр оноо авсан сурагчдыг шалгаруулна. Дунджаар 40 хүүхэд суралцуулаг байсан бол 500 болно.

Мөн БЗС-ийн Гадаад зээл авах сурагчдыг нээлттэй сонгон шалгаруулна. Дарга нарын хүүхэд давуу эрхээр энэ зээлийг авах үндэслэлгүй.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments