Эртний хайрттайгаа дахин учраад биеэ хөгжүүлж, жин хаясан Бен Афлек

Ойролцоогоор 20 жилийн өмнө буюу 2002-2004 оны хооронд болзож байсан алдарт хосууд болох Бен Аффлек, Женнифер Лопез нар энэ зун багагүй олон удаа камерын дуранд өртөж олны анхаарлыг татаад байсан билээ.

 

 

 

Тэгвэл эргээд нийлсэн нь албан ёсоор батлагдсан хосууд 17 жилийн дараа дахин нэгнээ хайрлаж олны нүдэн дээр нэгнийхээ үзэмжийг өргөж эхэллээ.

 

 

Жүжигчин Бен Аффлекийн тухайд тэрээр сүүлийн жилүүдэд карьерын уналтад орж, архи согтууруулах ундааны хэт хамаараалтай болсноор алдарт Бэтмэний дүрээсээ татгалзахад хүрчээ.

Харин дуучин Женнифер Лопезийн тухайд сүүлийн үед шинэ уран бүтээлдээ шаргуу ханцуй шамлан орсноос гадна жүжгчний карьераа мөн хөгжүүлэх эрмэлзэлтэй байсан юм.

Хос хоёр ийнхүү 17 жилийн дараа эргэж нийлсэн нь олон мянган шүтэн бишрэгчдээ баярлуулснаас гадна жүжигчин Бен Афлекийн гадаад төрхөнд эрс өөрчлөлтийг авч иржээ.

Тэрээр жин хасаж, бие нь чангарч байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд архи, тамхины хэрэглээгээ багасгаж байгаа гэсэн ойрын эх сурвалжийн мэдээ байна.

Эх Сурвалж: www.complex.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *