БАЙРШИЛ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 56 цэг 09:00-17:00 цагт ажиллана.

Эдгээр цэгт  80 багийн 422 эмч, ажилтан ажиллаж нийт 8,092 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 559, II тунд 1,966, III тунд 8,349 буюу нийт 10,874 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.1 хувь, II тунгийн хамралт 69.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,695 жирэмсэн эх, 12-15 насны 59,698, 16-17 насны 24,196 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *