Коронавируст халдварын улмаас ЭЕШ өгч чадаагүй сурагчдын анхааралд
Элсэлтийн ерөнхий шалгалт-2021-ийг наймдугаар сарын 19-22-нд орон даяар зохион байгуулсан.
Гэвч коронавируст халдварын улмаас дээрх хугацаанд шалгалтад оролцож чадаагүй 170 бүртгүүлэгч байгаагаас БШУЯ-наас мэдээлсэн юм. Иймд тухай хүүхдүүдээс есдүгээр сарын 2-4-нд шалгалт авахаар товлосон.
Шалгалт өгөхөөр очихдоо дээрх хүүхдүүд:
- иргэний үнэмлэх
- бүртгэлийн хуудас
- суудлын хуваарь
- бүрэн дунд боловсролын үнэмлэх
- Эмнэлгийн магадалгаа буюу коронавируст халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүйг нотлох эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бичгийг авч очих шаардлагатай юм.