Цар тахлын үеэр аюулгүй бас романтик болзох санаанууд
Сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас хөл хорио тогтоож, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой цорын ганц газар нь гэр болоод байлаа.
Энхийн цаг удахгүй ирэх дохио шиг энд тэндэхийн хөгжөөнт цэнгээнт газрууд тогтсон цаг, товлосон шаардлагын дагуу ажиллаж эхэлсэн ч романтик болзоо хийх газар тэр бүр олдохгүй байгаа нь үнэн. Мөн түүнчлэн хайртай түүнтэйгээ уулзаж хамт цагийг өнгөрөөмөөр байгаа ч олны хөлд уусаж, халдварт тахлын эрсдлийг нэгэндээ үүрүүлэх зориг нь хүрэлгүй, хоёр талд утсаараа л ярилцан суух хосууд их бий биз.
Тэгвэл та бүхэнд эрсдлээс аль болох хол атлаа хоёр биетэйгээ цагийг зугаатай, романтик өнгөрөөх хэд хэдэн санаа хэлж өгье.
- Агаарын теннис тоглох
Хэрвээ та хувий унаатай бол хотоос жаахан холдоод шарлаж гандаж амжаагүй жижигхэн ногоон талбайг олж тухлаарай. Намар цагийн сэрүүн удалгүй өвлийн хүйтэн рүү шилжих болохоор түүнээс нь урьтаж агаар салхинд гарангаа аль болох биенээсээ хол хөгжилтэй байх арга бол теннис тоглох юм. Мөн гольфийн талбайд ч хүмүүс хүн хоорондын зайг барихын шаардлагагүй угаас өргөн талбайтай тул спортлог бас хөгжилтэй байж болох эхний болзооны санаа бол энэ юм.
- Богд уулын энгэрт пикник хийх
Ямар нэг үйлчилггээний газарт очерлон дугаарлаж, ширээ залгалдан суухгүйгээр хамтдаа амттай хоол идэж, цэлмэг тэнгэр, цэвэр агаарт ярилцмаар байвал ууланд авирч, гэртээ хийж бэлтгэсэн зуушаа идээд, цагийг сайхан өнгөрөөж болох юм.
- Пянз эсвэл хуурцаг тоглуулагч худалдаж авах
Хэн нэгнийхээ гэрт хамгийн тухтай гэрийн хувцсаа өмсөөд, хөгжим сонсож, хундага дарс эсхүл халуун сүүгээ уугаад суух шиг сайхан зүйл байхгүй. Яг тэр үедээ утсаараа youtube орж дурын дуугаа сонсохын оронд пянз тоглуулагч дээрээ уянгалга хөгжим эгшиглүүлж эсхүл хуурцаг тоглуулагчаараа дуртай цомгоо сонсож болох юм.
- Хамтдаа хоолны жор цугллуулж, хэзээ ч хийж үзээгүй хоолоо турших
Интернетээс хэзээ ч хийж үзээгүй хоолныхоо жорыг хайж хараад хамтдаа цуглуулсныхаа дараа хэн нэгнийхээ гэрт хоолоо туршиж үзээрэй. Судалгаагаар хосууд хамтдаа хоол хийх үедээ нэгэндээ нэмэн дурлаж мөн ойлголцоход хамгийн амар аргаа олдог гэсэн байдаг. Ширээ засаж, лаа асаагаад, хичээнгүйлэн хийсэн хоолоо дээд зэргийн ресторанд байгаа мэт идээд үзээрэй. Илүү хямд, эрсдэл багатай.
- Netflix and chill
Хоёулхнаа өнгөрөөх болзоог киногүйгээр мөн л төсөөлж боломгүй. Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа эсвэл өмнө нь огт үүэж байгаагүй төрөл жаннрынхаа киног хамт байхдаа үзэх гээд оролдоод үзээрэй. Зөөврийн компьютрынхаа жижигхэн дэлгэцэн дээр төсөөлөөгүй плот твисттэй кинонууд үзэж хамтдаа ам уралдуулан таамаг дэвшүүлэх шиг сонирхолтой зүйл байхгүй.
Ямартай ч нэгнийгээ эрсдэлд оруулж, цар тахлын үед олны дунд төөрөлдмөөргүй, гэр амьтай хосууд байвал эдгээр болзооны санааг цагийн тохироог хүлээж байгаад туршиж үзэхийг зөвлөе.