|

АИ 92 бензин тасарч, АИ 95 бензиний үнэ нэмэгдэх үү?

Ойрын өдрүүдэд  АИ92 шатахуун тасарч, үнэ нэмэгдэх нь гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Үүнтэй холбоотойгоор эрэлт  ихэсч, хомсдол үүсэхвий гэсэн айдас байгаа юм.

Тэгвэл АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрээр  “Шатахуун тасарна гэдэг мэдээлэл худлаа. Шатахууны нөөц хангалттай байгаа. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэх нь шийдэгддэг” гэх мэдээлэл өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *