Хоолны газарт гал гарч нэг иргэний гарын шуу хайрагджээ

Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний хоёр газарт гал гарчээ.  Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах нэр бүхий үйлчилгээний төвд өчигдөр гал гарчээ.Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 20:39 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:46 цагт очжээ.

Тухайн үед тус үйлчилгээний төвийн зоорийн давхрын 6х5 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтрааж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргасан байна

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд нэгэн хоолны газарт гал гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдөр өдрийн 13:22 цагт хүлээн авчээ.

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:29 цагт очиход тус цайны газрын 17х7 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Тус гал түймэрт иргэн А-ийн хоёр гарын шуу хайрагдсан тул ГССҮТ-д очиж, эмнэлгийн тусламж авчээ.

Иймд иргэн болон аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлаа хангаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *