Ковид19 халдварын тоо тогтмол өсч, 4 хүн нас баржээ
Сүүлийн 24 цагт 3805 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ. Бүртгэгдсэн халдваруудын 912 нь Улаанбаатарт, 2893 нь орон нутагт байна. Өнгөрсөн хоногт 41-80 гаруй насны дөрвөн хүн нас барснаар коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 948-т хүрэв.
Өнгөрөгч хоногт 2570 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаас:
Хөнгөн 9563
Хүндэвтэр 4241
Хүнд 1095
Нэн хүнд 237 хүн эмчлүүлж байна.
Цаашдаа дотоодын халдвар тогтмол өсөх хандлагатай байгааг салбарынхан хэлж байна.