Э.Бат-Үүл унасан ч Н.Батшугарын дээр үү?

УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу  Хэнтий аймаг, 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт ирэх аравдугаар сарын 10-ны  өдөр нөхөн сонгуулийн санадл хураалт болно. Хуулийн дагуу  нам эвслүүд өчигдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж, баталгаажуулсан.

Ингэснээр  Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт 

  • МАН-аас Н.Батшугар
  • АН-аас Э.Бат-Үүл
  • ХҮН-аас Б.Найдалаа
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
  • ИЗНН-аас Ш.Гантулга
  • Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.

Харин Хэнтий аймаг буюу 18-р тойрогт 

  • МАН-аас  И.Идэрбат  /Хэнтий аймгийн Засаг дарга/
  • АН-аас Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшүүлээд байгаа.

Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлж,   есдүгээр сарын 18-наас  сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж 21 хоног үргэлжлэх юм.

Нөхөн сонгуулийн сонирхолтой өрсөлдөөн СХД-ийн 28-р тойрогт өрнөх нь. Учир нь энэ тойрогт 2 удаа нэр дэвшээд хамраараа таслуулж ялагдсан Н.Энхбаярын хүү Н.Батшугар,  насаараа улстөрд чанагдсан Э.Бат-Үүл нар  өрсөлдөнө.

Н.Батшугар  МАН гэх  том намын нэр нөлөөнд найдаж буй.  Түүнд давуу тал бага ч МАХН-ыг дэмжигчид, МАН-ын суурь хөл нь сайн  үйлчилбэл гараад ирэх магадлалтай. Харин Э.Бат-Үүлийн тухайд  улстөрийн туршлага, үзэж туулсныг нь өрсөлдөгчтэй нь  харьцуулах зохимжгүй. Олон нийтийн зүгээс ч “Э.Бат-Үүл, АН унасан ч  Н.Батшугарын дээр” гэх хандлагыг илэрхийлсээр байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *