|

БНСУ-д халдвар нэмэгдэж байгаа тул УБ-Сөүл чиглэлд 10, 11-ний өдөр зорчигч тээвэрлэхгүй

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид19 халдварын тохиолдол  илэрч, тогтмол өсч байгаатай холбогдуулан 9-р сарын 10, 11-ний өдрийн  Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч   тээвэрлэхгүй байх чиглэл өгчээ.

Тодруулбал, БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу  9-р сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандах юм байна.

Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй  гэдгийг МИАТ компаниас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *