С.Жавхлан: Нийгэмд тулгамдсан асуудлуудаар НЭВТРҮҮЛЭГ ХИЙНЭ
Самандын Жавхлан цаг үеийн асуудал хийлээ.
Тэрбээр, “Би УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй. Надад нөхөн сонгуульд орох санаа байгаагүй. АН сүүлийн үед хэрүүл маргаан ихтэй байгаа тул намаасаа гарч байна.
Миний бие “Хамаг Монгол” төслийн 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг.
Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүл уруултай байх болсон. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна. Цаашид хийх ажил маш их байна. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна.
30 гаруй дуутай цомгоо хийх гэж байна. Мөн нийгэмд тулгамсан асуудлуудаар нэвтрүүлэг хийж байна.”