“Урагшлах” ХХК 17-р сургуульд дөрвөн жилийн настай ЧАНАРГҮЙ БАРИЛГА хүлээлгэн өгчээ

2017 онд ашиглалтанд орсон Орхон аймгийн 17-р сургуулийн өргөтгөлийн барилгын хана, тааз, шал нь цөмөрч аюултай нөхцөл байдал үүсчээ.

 “Урагшлах” ХХК уг сургуулийн барилгын ажлыг 2015 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар авч ажиллаж, дөрвөн жилийн настай чанаргүй барилга хүлээлгэн өгчээ.

 “Урагшлах” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг ажилладаг байна. Одоогоор тус сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллагын баг ажиллаж байгаа аж. Гүйцэтгэгч компаний удирдлагуудад мөн мэдэгдэл хүргүүлсэн байна.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *