Замын-Үүд боомтоор “Эрдэнэт” үйлдвэрийн ачаа барааг дөрвөн өдөрт багтаан авна
Замын-Үүд дэх авто тээврийн зохицуулалтын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэл хийлээ.
Боомтод төвлөрсөн ачааны хажуугаар бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнийг татаж авах шаардлага гарсан. Тиймээс дөрвөн өдөрт багтаан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ачаа барааг татан авах шийдвэр гаргалаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой бүтээн байгуулалтын бараа, бүтээгдэхүүнийг тухай бүрд нь зохицуулалт хийн татан авна.
Өөрөөр хэлбэл өдөрт 100-120 автомашин бараа ачихаар хил нэвтэрч байгаа. Үүнээс 45 автомашин нь “Эрдэнэт” үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг татна гэсэн үг. Бүх боломжийг хязгаарлаагүй учраас иргэд, олон нийт зөвөөр ойлгоно гэж найдаж байна.