Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчид болон АТГ-ын даргыг томилдог эрхээс ТАТГАЛЗЖЭЭ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийж байна.

 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэхдээ: “Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм. Мөн Авлигатай тэмцэх газрын  даргыг Ерөнхийлөгч мөн томилохгүй. Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *