Б.Энхбаяр: Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзах боломжгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилох, хариуцлага тооцох болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзаж байгаа талаар ЕрөнхийлөгчийнТамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ нь боломжгүй тухай өөрийн цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр “Хэвлэлээр явж буй нэг мэдээлэлд залруулга хийхэд, Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатны шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй бөгөөд тиймд шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү” гэсэн байна.