Японд сургууль төгсөгчид энэ сарын 11-нд хуралдана
Японд сургууль төгсөгчдийн холбоо буюу “Жугамо” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал хуралдаж, цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, удахгүй болох ээлжит Бүх гишүүдийн хурлын бэлтгэл ажлыг хангах, дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
“Бүх гишүүдийн хурал 9-р сарын 11-ний өдөр 14:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тус хурлаар удирдлагын багаа шинэчилж, Удирдах зөвлөлийн болон Ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Ирэх жил Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой болох тул ойн хүрээнд олон ажлуудыг төлөвлөж байна” гэж нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал А.Амарбаяр хэлж байв.
Мөн “Жугамо” нийгэмлэг Японд суралцах хүсэлтэй залуус манай нийгэмлэгт хандах нээлттэй гэдгийг онцоллоо.