ХӨСҮТ-ийн захирлаар Л.Баттөрийг чөлөөлж, Ц.Билэгтсайханыг томилов

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Л.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.Билэгтсайханыг томилжээ.

2021 он гарсаар ХӨСҮТ-ийн гурав дахь захирал ийн солигдож байна.

Нэгдүгээр сард ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлсөн. Түүний оронд Д.Наранзул ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгч, улмаар 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн захирлаар томилсон.

Харин энэ удаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн захирлаар томилсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *