АМГТГ: Шатахууны хомсдол үүсэж, үнэ нэмэгдэхгүй учраас иргэдийг тайван байхыг хүсье
Ням гарагаас эхлэн АИ-92 шатахууны хомсдол Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотуудаар үүсээд байна.
Зарим шатахуун түгээх станциуд АИ-92 шатахуунд хязгаарлалт тогтоогоод буй талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад,
“Орхон, Дархан-уул аймагт зарим ШТС-уудад хязгаарлалт хийгдсэн ч зохих арга хэмжээг аваад одоогийн байдлаар хэвийн болсон. Харин Улаанбаатар хотын зарим шатахуун түгээх станцуудад засварын ажилтай байсан гэх шалтгаанаар хязгаарлалт хийсэн. Одоо байдал хэвийн болсон.
Шатахууны нөөц улсын хэмжээнд хэвийн байна.
Тодруулбал, АИ 92 бензиний 20 орчим хоногийн нөөцтэй. Дараа дараагийн татан авалтыг хийж, таслахгүй байхад анхаарч ажиллаж байна. Ахиж ийм хязаарлалт хийхгүй байх талаар аж ахуйн нэгжүүдтэй ярилцсан.
Шатахууны хомсдол үүсэж, үнэ нэмэгдэхгүй учраас иргэдийг тайван байхыг хүсье. Буруу мэдээлэлтэйгээсээ болоод банк дүүргэлт хийх, нөөцлөх зэрэг асуудал гаргахгүй байх хэрэгтэй.” гэлээ.