Төв аймагт 5 магнитутын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдэв

Улаанбаатар хотын оршин суугчидад /2021.09.08/ өдөр 00:50:33 цагт  газар хөдлөлт мэдрэгдэв.

Газар хөдлөлтийн газар зүйн байршил нь (Өргөрөг, Уртраг) : 48.64 106.06.

Газар хөдлөлтийн төв цэг нь Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайнд болсон байна.

Сүүлийн зургаан жилийн судалгаанаас үзэхэд 4 орчим баллын хүчтэй газар хөдлөлт Улаанбаатар хотын ойролцоо хэд хэдэн удаа болсон байна. Энэ хөдлөлт хот орчмын оршин суугчдад харьцангуй сул мэдрэгдсэн байдаг аж. Ийм идэвхтэй хагарлуудын аль нэг хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хадан хөрсөн дээр VIII-X баллын хүчтэй чичиргээ үүсгэх магадлалтай. Ийм хүчтэй хөдлөлтөд чанар муутай барилгууд ихээр нурах аюултай. Туул голын хөндийн хэсэг буюу сэвсгэр хурдсан хөрсөн дээр энэхүү үйлчлэл нь хэд дахин өсдөг байна.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments