Засгийн газар цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, томуугийн эсрэг вакцин худалдан авах зэрэг цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа ажээ. Мөн Улаанбаатар хотын захиргааг Яармагт байрлах Хангарьд ордон руу шилжүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах тухай мэдээлэл байна.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.