|

18-аас дээш насны иргэдийг нэмэлт III тунд хамруулж эхэллээ

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13-н буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тун вакцин хийж эхэллээ.  Гурав дахь хэн хийлгэх вэ, хийж болох уу гэх асуулт эргэлзээ  олон хүнд байна. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын тушаалд  дараах тохиолдолд нэмэлт тун хийлгэхээр тусгажээ.

Үүнд:

  • Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан,
  • Хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн бол хийлгэж болох  аж. 

Шалгуурт нийцсэн иргэд  Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонгон   харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *