“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно
Төрийн ордонд
09:00 “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.
МУИС-ийн цахим номын санд
11:00 Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Алс газар сурахаар одогсод” номын нээлт, “Монгол сурагчид Франц Улсад суралцсан нь (1926-1930)” эрдэм шинжилгээний хурлын нээлт болно.
Монголын Үндэсний номын сангийн 3 давхарт байрлах Ерөнхийлөгчийн тэнхимд
11:30 “Монголын Цагдаагийн байгууллагын түүх” 3 боть, “Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь” зэрэг номын нээлт болно.
12:30-14:30 Их, дээд сургуулиудын хичээл эхэлж байгаатай холбогдуулан НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Хотын соёл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд оюутан, залуучуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” гарын авлагыг түгээнэ.
Эрчим хүчний яаманд
17:00 Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгч компанитай бүтээн байгуулалтын гэрээнд гараанд гарын үсэг зурна.