|

Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэгийг АТГ-аас юуны учир саатуулав?

ХХААХҮЯ-ны харьяа Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийг өчигдөр орой АТГ-аас саатуулж, мэдүүлэг авмагцаа сулласныг баттай эх сурвалж хэллээ.

Ш.Алтанчимэг Зээлийн батлан даалтын сангийн дэд захирлаар 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр томилогдоод улмаар 2020 оны наймдугаар сарын 14-ны Гүйцэтгэх захирлаар томилогдсон нэгэн юм.

Түүнийг ямар үндэслэлээр саатуулсан талаар албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй ч, Ш.Алтанчимэг захирлын гэр бүлийн орлого огцом өсч, хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авсантай нь холбогдуулан байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэллээ.

Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг өнгөрсөн жил “Дорж тойн бьютик” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, “Говийн төмөрзам” ХХК-ийн 33 хувь, “Ресурс альяанс” ХХК-ийн 20 хувийг гэнэт худалдан авсан нь  АТГ-ынхны анхаарлыг татсан бололтой.

Өнгөрсөн жил коронавирусийн улмаас улс орон хатуу хөл хорионы дэглэм журамд шилжиж, байгууллагуудын орлого буурч байхад Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгийн гэр бүлийн орлого бараг хоёр дахин өсөж 59.4 саяд хүрсний зэрэгцээ, банк сангийн байгууллага дахь хадгаламж нь мөн хоёр дахин өсч  31 саяд хүрсэн байна.

Дашрамд хэлэхэд Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор байгуулагдсан 2012 онд байгуулагдсан бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийг батлан даах үйлчилгээ үзүүлдэг байна.

Эх сурвалж: Livetv.mn 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *