Б.Жаргалсайхан: Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн яам байгуул, би сайд болохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Зөвлөлдөх уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож саналаа хэлж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан саналаа хэллээ.
Тэрээр “Орон нутгийн төсвийн 50 хувийг орон нутгийн татвараар бүрдүүлэх санал гаргаж байна. Ачаа тээвэр саатсанаас болж юмны үнэ 3-5 дахин өслөө. Үүнийг шийдэх хэдэн шийдэл санал болгоё. Манай улсаас гарч байгаа төмрийн хүдэр, зэс ачиж буй вагонууд буцаж ирэхдээ хоосон орж ирж байгааг болиулах хэрэгтэй. Манайх нүүрний экспортоо нэмэгдүүлэхийн тулд хил боомтоо цэгцлэх хэрэгтэй байна.
Гашуун сухайт дээр үтэр түргэн чөлөөт бүс байгуулж Хятадын 8-10 нарийн төмөр замын гарц чөлөөт бүсрүүгээ оруулмаар байна. Өнөөдөр машинаа нэмээд экспорт нэмэгдэхгүй. Худалдааг монголынхоо газар нутаг дээр хийе. Одоо бол ачаа тээвэрлэлт Хятадын газар нутаг дээр хийгээд байгаа учраас бид Хятадын эрхшээлд байгаа юм.
Түрүүн Ерөнхий сайд агентлаг байгуулах тухай дурдлаа. Агентлаг жижигдэнэ. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Манайд ийм яам алга. Бүх улс оронтой худалдааны алдагдалтай явж байна. ОХУ-руу юу ч гаргаж чаддаггүй.
Тиймээс яамаа үтэр түргэн байгуулж экпортын тариф, худалдааны хэлцлүүд хийх хэрэгтэй. Яам ярихаар намайг яамны сайд болох гэж байна гэж бодох хэрэггүй. Би сайд болохгүй” гэх зэргээр саналаа хэллээ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?