|

Х.Нямбаатар: Сахилга батгүй хүнийг их спортоор хичээллүүлэх шаардлагагүй

Найм хоногийн өнмө Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар боксчин Э.Цэндбаатарын асуудлаар байр сууриа илэрхийлж холбооныхоо шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдлээ.

 “УИХ-ын тухай хуулийн 47-р зүйлд УИХ-ын гишүүн ашгийн төлөө бус байгууллагын УЗ-д ажиллахыг зөвшөөрсөн. Боксын холбооны удирдлагууд надад хүсэлт тавьсан учраас би саналыг нь хүлээн авсан. Түүнээс би өөрөө энэ албыг хаших хүсэлт гаргаагүй.

Тамирчин Э.Цэндбаатарын хувьд өмнө нь анхааруулга, сануулга авч байсан юм билээ. Ер нь аль ч салбарт, хаана ч сахилга бат чухал. Сахилга батгүй хүнийг  их спортоор хичээллүүлэх шаардлага байхгүй” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын боксын холбоо хэвлэлийн хурал зарлаж, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг архи ууж, бусадтай зодолдон, сахилга бат алдсан тул холбооноос хөөж, ДАШТ-нд   оролцуулахгүй байхаар шийдвэрдлэсэн тухай   мэдэгдсэн. Энэ шийдвэрийн дараа Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан гаргасан үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *