Хөвсгөл, Дундговь аймагт 3.5-3.8 магниутдын хүчтэй газар хөдлөлт болжээ
Есдүгээр сарын 14-ний 00:41 цагт Хөвсгөлд, 03:46 цагт Дундговь аймагт 3.5-3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн “Ламтайга” гэдэг газар 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:48 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03:54 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.
Эх Сурвалж: ОБЕГ