Нигери улсын Коги мужийн шоронгоос 240 гаруй хоригдол оргожээ

Уржигдар буюу 9 дүгээр сарын 12-нд Нигери улсын Коги мужийн Кабба дахь хорих ангид зэвсэгт этгээдүүд гэнэтийн халдлага хийж, үймээн самууны үеэр тус шоронгоос 240 гаруй хоригдол оргожээ.

Үүнийг Нигерийн засан хүмүүжүүлэх албаны хэвлэлийн төлөөлөгч Фрэнсис Эноборе албан ёсоор мэдэгдсэн бөгөөд халдлага ням гарагийн шөнө болж өнгөрчээ.

Зэвсэгт этгээдүүд гэнэт олноороо дайрч эхэлсэн бөгөөд маш богино хугацаанд харуул болон халдагчдын хооронд зэвсэгт байлдаан үүсжээ.

Энэ хэргийг ерөнхий генерал Халиру Набаба ахалж мөрдсөн бөгөөд хоригдлуудыг даруй илрүүлэн баривчлах тушаал гарган, шуурхай эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ.

Хоригдлуудын талаарх мэдээллийг цагдаагийн газар мэдэгдсэн иргэдийг улсаас хамгаалалтад авах, аюулгүй байдлыг нь хангах ажлыг эхлүүлсэн бөгөөд оргосон хоригдлуудын дийлэнх нь гэмт хэрэг нь шүүхйн шатанд явж буй сэжигтнүүд байсан аж.

Эх Сурвалж: www.reuters.com

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *