Мет Гала 2021 үйл ажиллагаанд Версаче брэндээр гоёсон алтан хүү Лил Нас
Өнөөдөр Мет Гала 2021 авард зохион байгуулагдаж улаан хивсний үйл ажиллагаа үзэгчдийн нүдийг хужирлалаа. Уг авардын онцлог нь уран бүтээлч, олны танилууд загварын онцгой содон шийдлүүдийг бусдад харуулж, үзэгчдийн нүдийг булаадаг билээ.
Мөн энэ удаагийн арга хэмжээнд Өмнөд Солонгос улсын айдолууд оролцож байгаагаараа онцлог юм.
Тэгвэл сүүлийн жилүүдэд огцом олны анхаарлыг татах болсон, хурц, онцгой шийдлүүдийг хувцаслалт, уран бүтээлдээ тусгадаг уран бүтээлч Лил Нас энэ жил алдарт Версаче брэндийн алтан шаргал хуяг дуулга мэт хувцсаар гоёсон бол дотуур нь саан чимэглэлтэй гялтганасан бариу жампсүйт өмсчээ.