ТОДРУУЛГА: Арбидол эмийг ковидын эмчилгээнээс яагаад хасав?

Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хассанаас их хэмжээний эм хог болох эрсдэл үүссэн  тухай Эмийн холбооноос мэдээлсэн юм.   Тодруулбал эм ханган нийлүүлэгч компаниуд  Арбидол эмийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор   3.9 тэрбум төгрөгийн  үнэ бүхий арбидол эмийг  татан авсан байжээ. Үргэлжлүүлэн   их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн бөгөөд 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эмийг татан авахаар болоод байсан гэх.

Энэ асуудалд Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ  “Төр ингэж шийдвэрээ өөрчилж болохгүй. Үнэхээр ийм зүйл болсон бол би харамсаж байна. Эрүүл мэндийн сайд энэ асуудалд анхаараарай” гэсэн юм.

Харин  ЭМЯ-наас Арбидол  эмийг  Ковид-19 өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг өөрчилж томуу томуу туст өвчин, sars2 ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэж болно гэж өөрчилсөн гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл олон нийтийн дунд  үүссэн дээрх эргэлзээтэй асуудлаар ЭМЯ-ны  Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах тодруулгыг өгчээ.

“Арбидол гэх эмийг өмнө нь хэрэглэж ч байсан өнөөдөр ч хэрэглэнэ. Зөвхөн корона эсхүл сарс, корь өвчний зориулалтаар хэрэглэдэг өвөрмөц үйлчилгээт эм биш харин ямар ч вирусын гаралтай томуу, томуу туст өвчний үеэр хэрэглэж болдог эм тул өргөн хүрээний эмийн жагсаалтад байрыг нь сэлгэсэн төдий. Харин ковидын эмчилгээнээс хассан гэсэн ойлголт нь ташаа ойлголт юм.

Мөн цар тахлын үеэр зөвхөн арбидол эмийн ачаар халдварт өвчин эдгэж, зөвхөн ковидын эмчилгээнд зориулан гаргасан эм шиг буруу ойлголт нийгэмд тархаад байгаагаас эмийг хэтрүүлэн хэрэглэх асуудал үүсэж болзошгүй байна.

Эмчийн заавраар, эмийн бичгээр худалдан авч хэрэглэх ёстой эмийг дур мэдэн худалдан авч, их хэмжээгээр хэрэглээд асуудал гарвал “Та нарын уу гэсэн эмийг уусан” гээд буцаагаад асуудал үүсгэж магадгүй учраас эмчийн бичгээр олгодог болсон.

Элэгний өөрчлөлттэй, жирэмсэн хүмүүст тохиромжгүй, аюултай эм учраас энэ жагсаалтад оруулахаас өөр арга бахйгүй.” гэх хариултыг өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *