Ц.Эрдэнэбаатар: А-92 шатахуун хомсдолд ороогүй, үнэ нь нэмэгдэхгүй
Ашигт малтмал, газрын тосны газраас А-92 шатахууны үнийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэхдээ “А-92 шатахууны гол нийлүүлэгч нь ОХУ-ын Ангарскийн үйлдвэр бөгөөд тухайн үйлдвэрт засвар хийж байгаагийн улмаас хэд хэдэн шатахуун түгээх газарт А-92 төрөл нь худалдаалагдахгүй байгаа юм.
Үүнээс улбаалан нөөц бага зэрэг багассан ч хомсдол үүсээгүй бөгөөд 28 хоногийн нөөц бий.” хэмээлээ.