|

Тагтаа Хэвлэлийн Газар утга зохиолын сэтгүүл гаргалаа

Тагтаа Хэвлэлийн Газар байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний уран зохиолын хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний уран зохиолын хойч үеийг дэмжих, залгамж халааг бэлдэхийн тухайд үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулж ирсэн билээ.

Харин өнөөдөр ийнхүү олон жилийн эрч хүч, хүсэл тэмүүллээрээ “TAGTAA REVIEW” УТГА ЗОХИОЛЫН СЭТГҮҮЛ-ээ уншигч та бүхний гар дээр тавьж байна.

Улирал тутамд хэвлэгдэх энэхүү сэтгүүлээрээ Тагтаа Паблишинг уран бүтээлчдэд бүтээл туурвилаа уншигч олон нийтэд хүргэх томоохон талбар бий болгож өгөхийг юун түрүүнд зорьжээ. Мөн зохиолчид, уран бүтээлчдэд бие биеэсээ суралцах, өсөн хөгжих, бүтээлч өрсөлдөөн өрнүүлэх боломж нээж өгөх нь тэдний хоёр дахь зорилго байв.

Эцэст нь утга зохиолын салбарт мэргэжлийн редакцын шалгуур, шүүлтүүр, бүтээлч ажиллагааг нэвтрүүлэн уран бүтээлчдэд бүтээлийнхээ чанар чансааг дэнслэх боломж олгох, дэлхий дахинаа хэдий нь тогтсон энэ жишгийг уран зохиолын ертөнцөд соёл болгон төлөвшүүлэх эрхэм зорилгыг өмнөө тавьсан хэмээн Тагтаа Паблишингийн үүсгэх байгуулагч Б.Баясгалан цахим хаягнаа бичжээ.

 

 

 

Ингээд TAGTAA REVIEW нь The New Yorker, Tinhouse, Granta, Ploughshares, Paris Review, The Iowa Review, The New England Review, Georgia Review гэх мэт дэлхийн уран зохиолын өнгө төрхийг тодорхойлогч томоохон сэтгүүлүүдийн нэгэн адил утга зохиолын үнэ цэн, чанар чансааг өөрийн нэрээр батлан даасан, улам өргөсөн, урт удаан жилийн настай, жинхэнэ мэргэжлийн утга зохиолын сэтгүүл болохын зэрэгцээ үндэсний уран зохиолоо дэлхийн уран зохиолын ай савтай нэгтгэхэд нэгэн урсгал болон зам гаргаж, жим татаасай хэмээн ихэд хүсэж басхүү итгэж анхны дугаараа мэргэн уншигч таны гарт хүрлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *