Үндсэн Өшөө Авагчдын нэг Клинт Бартон шинэ он оо хаана гаргах гэж байна?

Дуусах дөхсөн 2021 он Марвелийн Кино Ертөнцөд багагүй адал явдал үүсгэж орхилоо.

Тухайлбал, цар тахлын улмаас бараг 2 жил хаалгаа барьсан кино театрууд арай хийн үүдээ нээтэл нээлтээ хийсэн кинонууд тэр бүр сайн ашиг орлого олж чадалгүй, алдагдал ихтэй буух үзэгдэл багагүй харагдлаа. Үүнээс болж хэд хэдэн хүлээлт үүсгээд байсан уран бүтээлүүд нээлтийн өдрөө хойшлуулж, олны урмыг хугалаад байсан ч Марвелийн Кино Ертөнц ямар ч уран бүтээлээрээ хөгөө чирэхгүй гэдэгтээ итгэлтэй байх шиг болов.

Энэ онд л гэхэд 4 цуврал уран бүтээлээ Дисней Плас кино платформоор олны хүртээл болгоод байсан Марвел 2 ч бүрэн хэмжээний уран сайхны киногоо нээж, нэг нь Дисней Пласаар багагүй ашиг олсон бол сүүлд кино театруудаар хүртээл болсон Шанг-Чи 10 Цагирагны Домог УСК сүүлийн 2 жилийн хугацаанд нээлтээ хийсэн кинонуудын жагсаалтад рекорд эвдэж, үзэгчдийн нүдийг мялаасан юм.

Цаашлаад он дуусахаас өмнө 2 ч бүрэн хэмжээний уран сайхны киногоо дэлгэх төлөвлөгөөтэй байгаа Марвел Дисней Пласаар цацагдах ээлжит нэгэн цувралынхаа богино хэмжээний танилцуулах видеог өчигдөр гаргалаа.

Үндсэн Өшөө Авагчдын нэг болох мэргэн харваач Клинт Бартон дотны хамтрагч Наташаг дэлхий ертөнцийн төлөө амиа зольсноос хойш ганцаар ажиллаж, эсрэг талын бүлгэмтэй энэ өвөл үзэлцэх төлөвтэй байна.

Тэрээр танилцуулах видеонд “Зул сараас өмнө гэртээ ирнэ” гэсэн амлалтыг гэр бүлдээ өгөөд аялалаа эхлүүлж байсан бол тухйн танилцуулга тэр чигтээ зул сар, шинэ жилийн уур амьсгал агуулсан, үзэгчдийг догдлуулсан хэв маягтай байлаа.

Үзэгчдийн өмнө харж байгаагүй шинэхэн дүр Бартоны хамтрагч болон танилцуулагдсан бөгөөд үзэгчид ч олон арван таамаг дэвшүүлж 11 сард нээлтээ хийх уг цувралыг хоног тоолон хүлээж эхэллээ.

Ингээд Марведлийн бидэнд бэлэглэж буй энэ оны сүүлийн цувралаа хүлээх л үлдлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments