Шатахууны нөөц ямар байна вэ?
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 39, Аи-92 автобензин 19, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 6 хоногийн нөөцтэй байна.
Энэ сарын 7-14-ний өдрүүдэд:
- Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2 559 тн, Аи-92 автоензин 5 205 тн, дизелийн түлш 13 908 тн, шингэрүүлсэн шатдаг хий 318 тн, бусад бүтээгдэхүүн 551 тн, нийт 22 542 тн
- Эрээнцав боомтоор А-80 автобензин 60 тн, дизелийн түлш 601 тн, нийт 661 тн
- Боршоо боомтоор Аи-92 автобензин 424 тн, дизелийн түлш 337 тн, нийт 761 тн
- Цагааннуур боомтоор А-80 автобензин 99 тн, Аи-92 автобензин 512 тн, дизелийн түлш 879 тн, нийт 1,490 тн, Монгол Улсад нийт 25 454 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 515.02-531.87 доллар буюу баррель нь 67.50-72.86 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 73.57 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 70.64 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.53 хувь, “WTI” төрлийн газрын тос 1.95 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: АМГТГ