Шинээр танилцуулсан iPhone 13 утсаар кино зураг авалт хийх боломжтой

Өчигдөр шөнө Аппел компани iPhone цуврал гар утасныхаа шинэ загварыг танилцуулсан бөгөөд Sain Electronics Монгол тайлбартайгаар шууд дамжуулсан юм. Тэгвэл шинэ загварын ид шид нь хаанаа байв?

Хосолсон камер

Уран сайхны киног ч бичих чадалтай уг камер iPhone цуврал утасны түүхэндэх хамгийн өндөр боловсруулагдсан камер юм. Шинээр орж ирсэн тохиргооноос “Cinematic Mode” буюу кино камерыг танилцуулсан нь видео контентын цоо шинэ үе ирж байгааг сануулж буй мэт байсан юм. 

ы

Классик хэрэглээг эрхэмлэгчдэд зориулсан мини хувилбар

Шинэ женерэйшнд байж болох хамгийн шилдэг ухаалаг гар утас байх зорилгодоо аль хэдийн хүрсэн iPhone 13 мини буюу жижигрүүлсэн, авсаархан хувилбартайгаараа үүний өмнөх загвар буюу iPhone 12-той адилхан юм. 

Улмаар бат бөх хавтгай ирмэг хийцтэй, гоёмсог хөнгөн цагаан хүрээтэй. 6.1 инч ба 5.4 инчийн дэлгэцтэй утаснаас та сонголт хийх боломжтой.

ж

Өнгөний баялаг сонголтууд

Цаашлаад 5 өнгөний сонголттой уг загварын 4 өнгөний сонголт нь өмнөх загварууд дээр аль хэдийн туршигдсан байсан ч бүдэг ягаан өнгө шинээр нэмэгджээ.

ж

Үйлдлийн систем нь хамгийн өндөр хүчин чадалтай бөгөөд гацах, програм аппликейшнээс шууд гарах гэх мэт үзэгдэл дахиж гарахааргүй болжээ.

Хамгийн дэвшилтэт үйлдлийн систем, сүүлийн үеийн шийдлүүдийг бүгдийг багтаасан шинэ загвар өмнөх загвар буюу iPhone 12 загваруудын цэнэгээ барих хугацаанаас даруй 1-2 цаг илүү удаан барих чадвартай аж.

ш

 

Керамик бамбайт дэгэц, усны хамгаалалт

Керамик хамгаалалттай дэлгэц нь iPhone-д зориулагдсан бөгөөд ухаалаг гар утасны бүх шилнээс илүү хатуу байдаг аж. Хоёр загвар хоёулаа усны хамгаалалтаараа салбартаа тэргүүлэгч IP68 үнэлгээтэй бөгөөд iPhone 13 загварууд бүгд асгаралтын хамгаалалтттай бөгөөд тодорхой хугацаанд усанд хөвөх тэсвэртэй аж.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *