МУГЖ Т.Ариунаа: Миний ханийг би хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ?

Монгол Улсын Гавъяат Жүжигчин Т.Ариунаа нөхөр Г.Буяндоржийн хамт удаа дараа суулт зарлаж, гэр бүлд нь учирсан хохирлоо барагдуулахыг УПЕГ-аас шаардан, эсэргүүцэл үзүүлж байсан.

Энэ удаад ч мөн нөхрийн хамт УПЕГ-ын гадаа хугацаагүй суулт зарлаж, шаардлага тавьж байна.

Эргэн сануулахад МУГЖ Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндорж нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн хүдэр авахаар гэрээ хийсэн Хятад иргэнийг залилж, хуурамч бичиг баримтаар 1.2 сая доллар завшсан хэрэгт холбогдож жил гаруй хугацаанд хоригдож байсан юм.

 

 

Тэрээр хэвлэл мэдээллээр дамжуулан “Бид үнэхээр бухимдаж, гомдож байна. Улсын Ерөнхий Прокурорын Газрын дээд, дунд, доод шатанд байгаа албан хаагчиддаа хэзээ хариуцлага тооцох юм бэ? Хэзээ ёс зүйн хариуцлага тооцдог болох юм бэ? Хонгилын прокуроруудаа хэзээ цэвэрлэх юм бэ? Хамгаалсаар байх юм уу?” хэмээжээ.

 

 

Цаашлаад тэрээр “Байшин барих ажил нэг тоосгоноос эхлэдэг, амьдралыг бүтээхэд нэг төгрөгөөс эхлэдэг. Гэтэл энэ хүмүүс бидний 20 жил бүтээн байгуулсан бэлэн юман дээр орж ирээд бүх хөрөнгийг булааж дээрэмдэж авчхаад юу ч болоогүй юм шиг хоёр дүр эсгэн амьдарч байна. Айл гэр бүлийн тусгаар тогтнол руу орж ирээд, ёс зүйгүйгээр дайрч, сүйтгэсэн шүү дээ.” гэлээ.

Мөн хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхний хохирлыг албан ёсоор барагдуулж өгөхөөс нааш бууж өгөлггүй, суулт зарлаж, олон арван гэр бүлүүдийг уриалан тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

 

 

Similar Posts

2 Comments

  1. Зайл майлдаг гичий минь луйварчин нөхрөө чи өмөөрөхгүй хэн?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *