|

Цусаар бөөлжиж буй бичлэг дээрх иргэн элэгний цирроз нь хүндэрсэн байжээ

Өчигдөр “Корона виурсын халдвар авсан хүн гэртээ цусаар бөөлжиж, үхэж байна” гэсэн тайлбартай бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан.

Уг бичлэг дээрх иргэний биеийн байдал маш тааруу, цусаар бөөлжиж, амьсгалын дутмагшилтай гэсэн оноштой байгаа нь харагдаж байсан.

Мөн “Өвчтөний биеийн байдал иймдээ тулаад байхад эмнэлэгүүд хүлээж авахгүй байна” хэмээн бичлэг хийж буй иргэн хэлсэн бөгөөд тэрээр СХД-ийн 22 дугаар хорооны оршин суугч аж.

Тус иргэний тухай Нийслэлийн Эрүүл Мэнлийн Газраас тодруулахад “Тухайн иргэн нь элэгний циррозын хүндрэлээс улбаалан ходоодноос цус алдсан өвчтөн бөгөөд эмнэлэг дээр ирээд ковидын шинижлгээ нь эерэг гарсан. Анхнаасаа эмнэлэгт хэвтэх гэсэн шалтгаан нь элэгний циррозын хүндрэл ба шинжилгээний хариу эерэг гарсантай холбоогүй. Эмнэлэгт ор гартал гэртээ хүлээх шаардлага гарсан ба одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.” гэсэн тайлбарыг өглөө.

 

Similar Posts

One Comment

  1. Буянтай л эмэгтэй бна.хэрэв бичлэг хийж тавиагүй бол энэ хүний амь нас эрсдэлд орох байжээ..ийм хүнд хүнийг ор хүлээж бай гэж хэлдэг эмч бас бдаг аа..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *