Э.Цэндбаатар багшаасаа өвдөг сөгдөн уучлал гуйж, ДАШТ-нд оролцуулж өгөхийг хүслээ
МУГТ Э.Цэндбаатар есдүгээр сарын 12-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан зодооны хэрэгт холбогдсондоо уучлал хүссэн юм. Гэсэн хэдий ч Монголын боксын холбооноос түүнийг хөөх шийдвэр гаргаж, ДАШТ-нд оролцуулах боломжгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд Э.Цэндбаатарт боломж олгож, ДАШТ-нд оролцуулахыг хүссэн давалгаа өрнөөд байна. Дөнгөж сая Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Гэрэлт-Од, Э.Цэндбаатар нар ДАШТ-д оролцуулахыг гуйж Монголын Боксын холбооны удирдлагуудад хадаг барьж өвдөг сөгдөн уучлал хүслээ.
Түүний өмгөөлөгчийн хэлснээр, Монголын боксын холбоо нь Э.Цэндбаатарыг Улсын шигшээ багаас хасах эрхгүй гэнэ. Ердөө л нэг төрийн бус байгууллага Улсын шигшээгээс тамирчин хассан нь хууль бус гэж үзэж буй аж. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах эрх Биеийн тамир, спортын улсын хороонд л байгаа гэж үзэж байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногт холбооны шинэ ерөнхийлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон боксчид “Наран” плазагийн зургадугаарт давхарт байрлах “New York Liberty” ресторанд зодолдсон хэрэг гарсан. Түүнчлэн өмнө нь гаргасан алдаа дутагдлаа давтсан гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргаад байгаа юм.
АЦ вэ !? одоо үхэх нь дутаж