Өнөөдрийн Зурхай: 2021/09/16
Хонь
Энэ өдөр гадаад үзэмжиндээ анхаарал тавьж, ердийнхөөсөө илүү өөрийгөө тордоно. Олны хүрээлэлд байхдаа сэтгэл хангалуун байна. Эрүү мэндээ анхаар. Хоолой өвдөж болзошгүй. Өвчин таны эрүүл мэнд төдийгүй сэтгэл санаанд таагүй нөлөөлөх болно.
Хумх
Шинэ арга барилаар ажлаа эхэл. Ашигтай хүмүүстэй танилцахад таатай өдөр. Өнөөдөр шинэ албан тушаалд дэвших боломж байгаа бол таныг аз дайрах магадлалтай. Ганц бие хүмүүсийн хувийн амьдрал хурдан өрнөлттэй байж, урьдчилан тооцоогүй эргэлт гарч болзошгүй. Түрэмгий зан ааш, хурц үйлдлийг эрс хоригло.
Загас
Танаас далдуур зарим хүмүүс хуйвалдаж муу зүйл хийж болзошгүй. Болгоомжтой бай. Яаран талархал илэрхийлж сэтгэлээ нээх хэрэггүй. Хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэхэд их хүч зарцуулсан өдөр болно. Хэрвээ хайр сэтгэлийн харилцаа нь сэтгэлийг баясгахгүй, дарамт учруулдаг хүмүүс байвал зоригтой шийдвэр гаргаж, ингэснээр эрх чөлөөтэй болж шинэ эрч хүч, амьдралын баяр баясгаланг мэдэрч болох юм.
Үхэр
Сэтгэл санаа гутарснаас настай хүмүүсийн биеийн эрүүл мэнд муудна. Сэтгэлийн дарамттай бол бие эрхтний үйл ажиллагаа удааширч, хөгшрөлт хурдан явагдах магадлалтай. Ийм нөхцөлд сэтгэл судлаач эмчийн тусламж шаардагдах болно. Мөн олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ганцаардахгүй байх нь чухал.
Ихэр
Хувь заяаны тохиол эерэг байх тул хайртай хүн тань хүрч ирэх болно. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр бүхнийг бүү шийдвэрлэ. Дархлаа муудаж болзошгүй тул биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хэрэгтэй. Та өнөөдөр сэжигч хүний нэг байна. Олон өвчин эмгэгийн үндэс нь сэжигч зан гэдгийг сана.
Мэлхий
Гэрээ хэлэлцээр амжилттай болно. Танд шинэ ажил санал болговол судалж үз. Эрч хүчээ бүрэн зарцуулах боломжгүй мөртлөө сонирхолгүй ажлуудаас уйдах бололтой. Таны санхүүгийн байдал хүндрэх тул гэр бүлийн хэрүүл үүсэх магадлалтай. Та амлалтдаа хүрдэггүй бол өрсөлдөгчдийн үйл ажиллагааг идэвхжих бололтой
Арслан
Та хөрөнгө, мөнгөтэй зөв харьцаж чадвал санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна. Орлогын байнгын эх үүсвэртэй болох боломж гарна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалт хийхэд сайн. Сонирхолтой уулзалт, чухал яриа хэлэлцээр болох магадлалтай. Харин ойр дотны хүмүүсийн харьцаанд үл ойлголцол үүсэх бололтой.
Охин
Янз бүрийн шалтгаанаар хүнтэй хэрүүл маргаан хийх магадлалтай. Биеийн болон сэтгэл зүйн хэт ачаалал танд хэрэггүй. Ужиг асуудлаар ээлжит маргаан гарч болзошгүй. Бүх зүйлд хяналт тогтоох гэж улайрах хэрэггүй. Боломжийн ашиг олох төлөвлөгөөгөө бусдад бүү дэлгэ.
Жинлүүр
Танаас төвлөрөх чадвар, онцгой хариуцлагатай байдлыг шаардаж байна. Бусдын зүгээс сонирхолтой санал ирнэ. Азтай байж амьдралын чухал мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Өнөөдөр бүтээлч хүмүүсийг амжилт, урам зориг дагаж байна. Таны ажил хэрэг бүтэмжтэй байх тул сэтгэл санааны хувьд өгөөмөр байна.
Хилэнц
Энэ өдөр зээлсэн эд зүйлээ буцаан авахад тохиромжтой өдөр байна. Та ойр дотны хүмүүсээ болж өгвөл сайн харж хандаарай. Хуурмаг итгэлгүй найзуудаас болж сэтгэл санаагаар унах болно. Төлөвлөсөн төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Та эхэлсэн ажлаа хүнд байсан ч гэсэн дуусгах хэрэгтэй шүү.
Нум
Од эрхсийн нөлөөгөөр бусдаас хамааралгүй, бие даасан байдлаар авьяас чадвараа илэрхийлж чадна. Энэ нь ажил хэргийг тань шинэ түвшинд гаргана. Хамтын ажиллагааны нөхцөлөө тохиролцохдоо баримт бичгүүдэд туйлын анхааралтай ханд. Эс тэгвээс бэрхшээл хүндрэл учирч магадгүй.
Матар
Таныг стресст оруулж мэдэх уур амьсгал үүсч байна. Хүндрэл бэрхшээлээс бүү эмээ. Ажил, амьдралаа сайжруулах гэсэн таны шийдэмгий чанар, хүчтэй хүсэл биеллээ олох болно. Өнөөдөр мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ их дайчлах тул уулзалт, харилцаанд бүрэн татагдан орох болно.