|

Аппрентис шоуны оролцогчид Цахим эрин дэх манлайлал хэлэлцүүлэг хийнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийнэ. Энэ жил уг үзэсгэлэнгийн цар хүрээг нь улам өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital Nation-2021” нэр  дор болох гэж байна.

“Хүүхдийн парк”-т 09-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд болох үзэсгэлэнд  “Аппрентис” нэвтрүүлгийн оролцогчид “Цахим эрин дэх манлайлал” хэлэлцүүлэг хийнэ. Тэд  хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй цахим эринд хэрхэн манлайлах талаар хэлэлцүүлэг өрнүүлөх юм байна. Хэлэлцүүлэг өнөөдөр 15:00 цагаас эхэлнэ. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments