Э.Оюунболдын УЛСЫН АВАРГА цолыг хураажээ
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ, Улсын баяр наадмын 2019 оны түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болсон.
Тэгвэл уг Улсын дээд шүүхийн шийдвэр биелж Э.Оюунболдын 2019 оны Үндэсний баяр наадамд түрүүлсэн түрүүг Ерөнхийлөгчийн зарлигаар хураасан гэх мэдээлэл байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад дээрх мэдээллийг баталлаа. Ингэснээр Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимэгийг нөхөн олгох ёстой.
Э.Оюунболдын хувьд 2019 оны улсын баяр наадамд:
- Нэгийн даваанд: Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар
- Хоёрын даваанд: Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн
- Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж
- Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх
- Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа
- Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном
- Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын харцага болсон Д.Анар
- Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж
- Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь зэрэг хүчит бөхчүүдийг давж, Монгол Улсын аварга цол хүртсэн.
Хэрэв Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, Э.Оюунболдыг цолыг хураавал:
- Аймгийн арслан Н.Мустафа Монгол Улсын начин
- Улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага
- Улсын харцага Д.Анар Монгол Улсын заан
- Улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг
- Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цолны эзэн тус тус болох учиртай.