|

“Digital Nation-2021” төв тайзны тоглолтуудыг цуцалсан ч бусад арга хэмжээ хэвийн үргэлжилж байна

Өчигдөр нээлтээ хийсэн “Digital Nation-2021” арга хэмжээ 2 дахь өдрөө үргэлжилж байна. Цар тахлын үед шоу, тоглолт зохион  байгуулж, олон хүн нэг дор цуглуулсан шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна.
Тэгвэл  зохион байгуулагчдын зүгээс Төв тайзны тоглолтуудыг цуцалжээ. Харин  бусад бүүтэд арга хэмжээ хөтөлбөрийн дагуу хэвийн  үргэлжилж байгаа аж.
Тухайлбал старт-ап бүүт. Нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг зорьсон  компаниуд хүүхдэд зориулсан, ээж нарт зориулсан, боловсролын гэх зэрэг инновацилаг оролдлогуудаас сонгох_ хүртээмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдлийг танилцуулж  байна. 
Мөн н.Ариунхишиг охинд iron гар суурилуулах, 5G технологийн туршилт_ өндөр хурдны интернэтийг туршиж үзэх боломж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын салбар дахь технологийн дэвшлийг харах зэргээр халдвар, хамгааллын дэглэмийн дор  олон сонирхолтой шийдлүүдээс сонирхож болохоос гална  бодлогын хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *