Blackpink-ийн гишүүн Лизагийн соло уран бүтээл 24 цагт 72 сая хандалт авчээ
Өмнөд Солонгосын к-поп охидын хамтлаг Blackpink-ийн гишүүн Лализа Манобаны гаргасан соло уран бүтээлийн клип YouTube сувагт нийтлэгдсэнээс хойш 24 цагийн дотор 73 сая хандалт авчээ. Өнөөдрийн байдлаар видео клипийн үзэлтийн тоо 160 саяыг даваад байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нийтэд цацагдсан LALISA дууны видео клипт Тайландын соёл, төрсөн нутгийнх нь зураглал багтсан байна. Залуу дуучны соло бүтээлийнх нь цомгийн захиалга дөрвөн өдрийн дотор 700.000-ыг давсан нь Тайландын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсэн талаар хэвлэлүүд онцолж байна.
Лализагийн соло уран бүтээл олон нийтэд ташаагдсан үзүүлэлтээрээ Америкийн поп од Тэйлор Свифтийн амжилтыг эвджээ.