|

Залуу эрэгтэй уран бүтээлч Lil Nas өнгөрөгч баасан гарагт амаржжээ

Өнгөрөгч баасан гарагт 22 настай залуу уран бүтээлч Лил Нас анхны студийн цомгоо сонсогчдод цацаж, үүнийгээ хүүхэд төрүүлж буй мэтээр дүрслэн үзүүллээ.

Is Lil Nas X really pregnant? Fans confused after rapper debuts baby bump - Capital XTRA

 

Грэммигийн шагналт, гялалзаж яваа уран бүтээлч Лил Нас ижил хүйстнээ сонирхдог гэдгээ нуулгүй илэрхийлж, өөрийн гадаад төрх, хэв маягтаа огцом өөрчлөлт гаргасан юм. Түүний хэв маяг загварын хурц шийдлүүд, амьдралдаа сэтгэл хангалуун, өөрийгөө хайрладаг байдал нь олон сая сонсогчдын хайрыг татаж, өөрөөрөө байх гэсэн үнэт зуршлыг бусдад хүргэж байгаа билээ.

Lil Nas X Is Pregnant?! Here's What The 'Old Town Road' Rapper Said About His 'Bundle Of Joy'

 

Тэгвэл сүүлийн үед инстаграм хаягтаа жирэмсэн зургаа хийж олон нийтийн сонирхлыг татаад байсан уран бүтээлч өөрийн гаргаж буй хамгийн анхны студийн цомгоо гэдсэнд бүрэлдсэн хүүхэд нь мэт хайрлаж, бүх хүчээ зарцуулан хийсэн гэдгээ ийн хачин жигтэй байдлаар илэрхийлжээ.

Шинэхэн цомог “Монтеро”-ийн хувьд дотроо 15 дуу багтаасан 41 минут 17 секундын урттай бөгөөд Элтон Жон, Дожа Кэт, Меган Тий гэх мэт алдартнуудтай хамтран хийсэн хэд хэдэн уран бүтээлээ тусгажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *