Н.Сувд: “Мөнхийн сайн санаа” ХХК Ц.Анандбазарын охин компани гэдгийг 2016 онд л мэдсэн

Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын талбайн арын газрын маргаантай холбоотой асуудлаар Ардын жүжигчин Н.Сувд, “Монголын саран ээж” нийгэмлэгийн тэргүүн Н.Сувд, тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар мэдээлэл  хийлээ. 

“Монголын саран ээж” нийгэмлэгийн тэргүүн  Н.Сувд “Би сүүлийн 7, 8 жил энэ нийгэмлэгийн сонгуульт ажлыг хийж байгаа. Олон хүүхэд төрүүлж, өсгөж тэднийгээ сайн сайхан хүмүүжүүлсэн ээжүүдийг сурталчлах, олонд таниулах ажлыг  хийдэг,  нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ. Манай удирдах зөвлөлийн гишүүд  цалин хөлсгүй ажилладаг.

Нийгэмлэг албан ёсоор Хууль зүйн яаманд бүртгүүлснээс хойш түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа учраас “Ээж” музей байгуулах, тэндээ тогтмол үйл ажиллагаа явуулах асуудлыг ярьж байж. Манай ахмадууд зүгээр яриад орхидоггүй хүмүүс учраас төсөл бичиж, зураг гаргаад 2002 онд хотоос газрын зөвшөөрлөө авсан юм байна.

 

Музейн барилгын суурийг 2007 онд тавьж байх үед яг залгаа дэргэд нь БЗД-ээс дөрвөн ААН-д газар олгож, орон сууц барих болсон юм билээ. Ингээд газрын маргаан эхэлсэн. Маргаан үргэлжилсээр 2017 онд шүүхээс ААН-үүд газар авахдаа ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд хоорондоо хамтарч ажиллах болсон.

Ингэхдээ өндөр барилгуудын ард биш хамгийн урд нь хоёр давхар “Ээж” музей болон Эмэгтэйчүүдийн соёлын төвийг барих саналыг дээр дурдсан ААН-үүдээс манай удирдах зөвлөлд тавьсан. Бид саналыг нь хүлээн авч, хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зураад байгаа.

Төслийг хийх “Мөнхийн сайн санаа” компанийн залуучууд ирж уулзсан. Одооны залуучууд нухацтай, суурьтай болсон юмуу гэж харсан. Төсөл нь ямар төсөл байсан бэ гэхээр Баянзүрх дүүрэг байтугай хотод машин тавих зогсоол алга, тэрийг граш болгоё, залуучууд спортоор хичээллэх ордон, заал байдаггүй юм байна, бид Спорт комплекс барьж өгье гэсэн.

Зардал гаргасан компанийн зүгээс кино үйлчилгээ хийнэ гэсэн. Тэр Ц.Анандбазар гэдэг хүн кино их сонирхдог юм байна.  “Мөнхийн сайн санаа компани”-ийг Ц.Анандбазарын  охин компани гэдгийг нь 2016 онд л мэдэж байгаа байхгүй юу. Кино театрыг, кино урлагийн танхимтай нь барьж өгье, хамтраад ажиллая, “Саран ээж” музейг энд оруулж өгье гэсэн.

Энэ төслийг бид хотод танилцуулахад болно, дэмжье гэсэн аман хариу өгчихөөд байгаа. Төсөл хэрэгжүүлэх компанийнхан тэр хавийн оршин суугчдын 80 гаруй хувиас зөвшөөрлийн гарын үсэг авсан гэдгээ бидэнд хэлсэн. Нөхцөл байдал ийм байхад юу нь болохгүй байгааг бид ойлгохгүй байна”  гэлээ.

Similar Posts

2 Comments

  1. Анандбузар гэж манъяакт зарсийм бна д лдаа энэ авгай

  2. урлагынхан бүгд л яаагий., хэн мөнгө өгнө түүнд л далдагнаж явдаг.! ананд бжзар их зоостой байна даа.. буудчих юмсан. ХА ха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *