ФОТО: Аделийн бас нэгэн дүр төрх
Алдарт дуучин Адель 45 кг жин хасч гадаад төрх, имидж нь эрс өөрчлөөд байгаа юм. Түүний шинэ дүр төрхийг шүтэн бишрэгчид нь “ гайхалтай сайхан харагдаж байна”, “өмнөх Аделийг хармаар байна” гэх зэргээр хүлээн авсан.
Аделийг жингээ хасахад хамгийн их нөлөөлж чадсан хүн бол түүний хувийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Пит Геракимо гэнэ. Тэрээр Аделийг фитнессээр хичээллэж эхэлснээс хойш дөрвөн жилийн турш хамтран ажиллажээ. Алдарт дуучны шинэ дүр төрх өөрт нь таалагдаж буй бололтой. Томоохон хэмжээний арга хэмжээнүүдэд гоёмсог даашинзтай оролцсоор байна.